Давид Вилья Испанийн рекордыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Давид Вилья Испанийн рекордыг эвдлээ

“Евро-2012” тэмцээний урьдчилсан шатны ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө Буурал тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөлөө. Тэмцээний I хэсэгт таарсан дэлхийн аварга Испанийн шигшээ баг өчигдөр Чехийн шигшээг 2:1 харьцаатай буулган авсан бөгөөд тус тоглолтын хоёр гоолыг хоёуланг нь оруулсан Давид Вилья Испанийн бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан шилдэг мэргэн бууч болсон юм. Испанийн Гренада хотноо болсон тоглолтод “Барселона”-гийн довтлогч Вилья дөрөвхөн минутын дотор хоёр гоол оруулснаар багтаа ялалт авчраад зогсохгүй шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 72 тоглолтод 46 гоол оруулсан амжилтаар Испанийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоолын эзэн боллоо. Чехийн багтай хийсэн тоглолтын өмнөх байдлаар 29 настай Вилья болон Раул нар ижил 44 гоолтой байсан юм. Гэхдээ “Реал Мадрид”-ын домог болсон Раул 102 тоглолтод оролцож байж, тэрхүү амжилтын эзэн болж байлаа.

Өнгөрсөн зун Өмнөд Африкт болсон ДАШТ-д нээлтийн тоглолтдоо Швейцарийн шигшээд ялагдсанаас хойш “Ялагдашгүй Армада” ийнхүү 10 дахь дараалсан хожлоо авлаа. Висенте дель Боскегаар удирдуулсан тэд дөрвөн тоглолтоос максимум оноо болох 12 оноогоо авснаар “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын I хэсгийг итгэл төгс тэргүүлж явна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж