Жил бүр ОХУ-ын Эрхүү мужийн Братска хотод
болдог “Фанфары” үлээвэр хөгжмийн тэмцээн энэ жилээс илүү олон орныг хамарчээ. Тэмцээнд 20 гаруй улсын 800-гаад хөгжимчин оролцож, модон үлээвэр найрал хөгжмийн ансамбли,
гуулин үлээвэр
найрал хөгжмийн ансамбли гэсэн төрлөөр бага буюу 19
нас хүртэлх, том 19-өөс дээш насны гэсэн ангиллаар өрсөлджээ. Хөгжмийн наадамд Монголыг төлөөлж оролцсон Хөгжим бүжгийн коллежийн үлээвэр хөгжмийн 16 оюутан, сурагчид амжилттай яваад ирлээ. Тэд бага, ахлах
насны ангилалд өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан байна.

Монголын хөгжимчдийг Оросын шүүгчид өндрөөр үнэлж, ирэх наймдугаар сард болох үндэсний үлээвэр хөгжмийн
фестивальд оролцохыг урьжээ.
М.Урин