
“UBS” телевизийн хөтлөгч Б.Гантулга өнгөрсөн пүрэв гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болсон “Ньюанс” хамтлагийн “Мелоди” тоглолтыг үзэхээр нэгэн бүсгүйн хамт ирсэн байв. Гэтэл телевизийн авьяаслаг хөтлөгч, бараг л хүн бүхний таньдаг Анууш тэр үдэш “аймшигтай” хувцаслалтаараа олны нүдийг орой дээр нь гаргах шахав. Пүүз, өргөн жинс, том гэгч нь малгайтай цамц + жинсэн малгай.
Магадгүй, өөрт нь таалагдсан болоод өмссөн байх л даа. Гэхдээ энэ чинь сонгодог урлагийн театрт сонгодог тоглолт үзэхээр ирсэн мэдрэмжтэй залуугийн сонголт мөн үү…Уг нь театрт очино гэдэг өөрөө том соёл шүү дээ.
Рагугийн хэлдгээр “Мээдрэмж муу байна”.
М.Анир