
Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн дансанд өнөөдөр гэхэд мөнгө нь шилжсэн байх ёстой талаар Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Хэрэв өнөөдөр гэхэд дансанд ороогүй байвал бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, эсвэл ямар нэг зөрчилтэй байна гэсэн үг ажээ. Тиймээс Нийслэлийн татварын газраас лавлаж, өгсөн бичиг баримтаа эргэн нягтлах хэрэгтэй гэнэ. Энэ жил татварын хөнгөлөлт эдлэхээр 16 мянга гаруй иргэн Татварын ерөнхий газарт материалаа ирүүлжээ.
У.БОЛОР