Рок, попын шинэ од шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Рок, попын шинэ од шалгаруулна

Монголын концертын төвийн захирал, СУИС-ийн дэд профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн нэрэмжит рок, поп урлагийн залуу дуучдын олон улсын уралдааны хамгийн чухал шатны шалгаруулалт болох гэж байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 19-нд эхэлсэн бол маргааш шилдэг дуучин тодруулах гала тоглолт Улсын филармонийн концертын их танхимд 18.00 цагаас эхлэх гэнэ. Уралдааныг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн урлагийн салбарт зүтгэсэн 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Маргааш болох гала тоглолтын тасалбар 8000 төгрөгийн үнэтэй юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж