Тимошенко Януковичийг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Тимошенко Януковичийг шүүхэд өгнө

Юлия Тимошенко гадаадын шүүхэд Виктор Януковичийн эсрэг гомдол гаргах гэнэ. Bloomberg агентлагт ярилцлага өгсөн Украины ерөнхийлөгч Юлия Тимошенког 1996 онд депутатыг хөнөөсөн хэрэгт оролцоотой гэж мэдэгдсэн юм.
 
Украины Засгийн газрын тэргүүн асан Юлия Тимошенко гадаадын хэд хэдэн шүүхэд Виктор Януковичийн эсрэг гомдол гаргахаар болсон тухай Тимошенкогийн өмгөөлөгч Сергей Власенко мэдэгдсэн байна.

Өмгөөлөгчийн хэлснээр Янукович экс-ерөнхий сайдыг шүүх ба мөрдөн байцаалтгүйгээр буруутгасанаар “Юлия Тимошенкогийн эсрэг улс төрийн харгислал явуулж буйгаа тэр хүлээн зөвшөөрсөн хэрэг” болж байна гэв.

Харин Bloomberg нь дэлхийн хэмжээний агентлаг болохоор Тимошенко нэр төлөө хамгаалуулахаар бусад орнуудын шүүхэд хандаж болох гэнэ.

Тимошенко гадаад орнуудын шүүхэд хандах хуульчдын багийг бүрдүүлж байна. “Эдгээр шүүхийн явцад Януковичийн ярилцлага дахь худал хуурамч утгагүй “яллагаа”-г авч хэлэлцэх нь Юлия Владимировнад ардчилсан ердийн шүүх ажиллагааны явцад нэр төрөө сэргээлгэх боломжийг өгнө” хэмээн өмгөөлөгч өгүүлжээ. Сануулахад Янукович энэ сарын 13-нд хэвлүүлсэн ярилцлагадаа экс-ерөнхий сайдыг Щербанийн хэрэгт холбогдуулан “Янз бүрийн гэмт хэргийнхолбогдогч нарын үйлдсэн тэр гэмт хэргүүдийг Тимошенкогийн оролцоотойгоор  үйлдсэн… Түүний тоонд Щербанийг хөнөөсөн аллага орно” гэж хэлсэн байв.

Дээд радын депутат Евгений Щербань 1996 оны арваннэгдүгээр сард Донецкийн нисэх буудалд буудуулж, амь насаа алдсан байдаг.  Түүний хамт эхнэр нь, хамт алагджээ. Хожим энэ хэргээр найман хүнийг шүүн шийтгэсэн бий.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж