Төрийн ордонд хуралдсан Монголын ногоон намын Их хурал өндөрлөлөө. Тус хурлын төлөөлөгчдийн 97 хувь нь МНН-ыг ИЗН-тай нэгдэхийг дэмжсэн юм.
Харин яг одоо ИЗН Төрийн ордонд Их хурлаа эхлүүлэх гэж байна. Төрийн ордны их танхимд болох ИЗН-ын Их хурлаар хоёр намын нэгдэх асуудлыг голчлон хэлэлцэх бөгөөд хурлын гишүүдийн дийлэнх нь нэгдэх асуудлыг дэмжвэл ИЗН, Ногоон намынхан нэгдэн, Их хурлаан хуралдуулах юм.
Б.Алтансүх