Цахилгаангүй үед утсаа цэнэглэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Цахилгаангүй үед утсаа цэнэглэх боломжтой боллоо

Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, хөдөө амрах үед гар утасны цэнэг томоохон асуудал болдог. Тэгвэл энэ асуудлыг шийдэх боломжтой болжээ.

CampStove хэмээх энэ төхөөрөмж нь ил гал дээр ямар нэг зүйл хийх үед түүнээс ялгарах дулааныг цахилгаан болгон хувиргах нэмэлт төхөөрөмжтэй бөгөөд USB оролтоор холбогдох бүхий л зүйлийг цэнэглэх боломжтой ажээ. BioLite -н хамт олон 2 жилийн турш уг төхөөрөмж дээр ажиллаж Африкийн хэд хэдэн оронд туршсан юм байна. Энэтүү төхөөрөмж удахгүй албан ёсоор худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд 129 ам.доллар байх аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж