Хунтайж Уилльям хулгайн анг зогсоохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Хунтайж Уилльям хулгайн анг зогсоохыг уриалав

Их Британийн хунтайж Уилльям хирсийг хулгайн анчдаас хамгаалж, эврийг нь хууль бусаар хил гаргахыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.

Дорнын анагаах ухаанд эврийг нь өргөнөөр хэрэглэх болсноос хулгайн анчдын гарт өртөж, нэн ховордсон хирс мөхлийн ирмэгт тулаад буйг хунтайж анхааруулсан байна.

“BBC”-д өгсөн ярилцлагадаа хунтайж “Дэлхий дээр хулгайн анчдын гарт хамгийн ихээр хайр найргүй хядуулж буй амьтан бол заан, хирс хоёр. Хэрэв бид хулгайн анчдыг зогсоох ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ амьтад устаж, мөхөхөд хүрээд байна” хэмээн ярьжээ.

Зэрлэг амьтдыг хамгаалах Tusk Trust буяны байгууллагын төлөөлөгч Уилльям “Aspinall Foundation”-аас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг дэмжин гурван хар хирсийг Танзанийн тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өгчээ.

Африкт хирсний хулгайн ан урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж байгаа аж. Учир нь хирсний эвэр хар зах дээр нэг кг нь 60,000 ам.долларын үнэ хүрдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж