“ITM” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

“ITM” үзэсгэлэн нээгдлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аялал жуулчлалын “International Travel Mar”t буюу ITM үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. “Мишээл экспо” төвд болж буй тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монгол номадик” жуулчны бааз хамтран зохион байгуулж байгаа юм. “ITM” үзэсгэлэн яармагт аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна. Үзэсгэлэнгийн хүрээнд “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2011″ хөдөлмөрийн биржийг ажиллуулж байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж