Туркт халдага болж, цэргүүд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Туркт халдага болж, цэргүүд амиа алджээ

Цагдаа нарын мэдээлж байгаагаар Туркийн Курдиш бүлгийн гаргасан халдлагын улмаас долоон цэрэг амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Иракийн хилийн ойролцоо орших Туркийн Юксекова мужид энэхүү халдлага  болжээ. Хуурай замын цэргүүд болоод нисдэг тэрэгтэй цэргүүд уг халдлагын ул мөрийг шалгаж байгаа юм байна.  Курдишийн бүлгийн    босогчид Иракийн хойд хэсгийн уул орчмоос энэхүү халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.  1984 оноос хойш  Курдишын  бүлэг  иймэрхүү төрлийн халдлага гаргадагаас болж  олон мянган хүний амь нас хохироод байгаа юм байна.

Reuters агентлагт албаныхны мэдээлснээр бол босогчид хилийн ойролцоох армийн байрлуу халдлага гаргахаар төлөвлөсөн байжээ.

Туркийн зүүн хэсэгт Туркийн армийн хүч болоод Курдиш бүлгийн хоорондох  мөргөлдөөн  сүүлийн жилүүдэд нилээд өсч байгаа юм байна. Түүнчлэн Курдиш  бүлгийнхэн тус газар нутагт дахин халдлага гаргаж болзошгүй хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Туркийн Анкара хотод  дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 15 хүн шархджээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж