Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж тодорчээ

Саудын Араб орчин үеийн хаант засаглалаа хэвээр нь авч үлдэхээр угсаа залгамжлах хунтайжаар тус улсын Батлан хамгаалахын сайд Салман бин Абдул-Азизийг өргөмжилжээ.

Саудын Арабын вангийн суудалд ойрхон очсон угсаа залгамжлагч хунтайж Наиф өнгөрсөн бямба гаригт Женевт эмчлүүлж байгаад нас барахад түүний суудал 76 настай дүүд нь шилжинэ хэмээн ажиглагчид таамагласан. Гэвч угсаа залгамжлагчийг ийм хурдан тодруулсан нь ажиглагчдыг гайхашруулж байгаа гэнэ. Учир нь хунтайж Наифыг оршуулсны ердөө маргааш шинэ угсаа залгамжлагчийг нэрлэсэн аж. Саудын Араб нь газрын тосны асар их нөөцтэй орнуудын байгууллага ОПЕК-ийг хянадаг бөгөөд АНУ болон өрнөдийн орнуудын томоохон холбоотон билээ.

Батлан хамгаалахын сайд Салманыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжаар өргөмжилснийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сайшааж, Саудын Арабын ард түмний итгэлийг хүлээсэн хүн” хэмээн магтсан гэнэ.

Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Салман өнгөрсөн онд Арабын ертөнцийг донсолгосон “араб хавар” хувьсгалын эсрэг явуулж буй бодлогоор шүүмжлэлийн бай болж байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж