Шүүгчид ”олимпийн эрх”-ийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Шүүгчид ”олимпийн эрх”-ийн төлөө

FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны 2011 оны Европын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Германы Дортмунд хотноо болох билээ. “Лондон-2012” олимпийн наадмын эрх олгох анхны тэмцээн болох 2011 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө буурал тивийн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомлын шилдэг бөхчүүд Германы дэвжээнд хүч сорих юм. Уг тэмцээнд тамирчдаас гадна FILA-гийн олимпийн зэрэглэлийн бүх шүүгч нар оролцох ёстой юм. Тодруулбал, олимпийн зэрэглэлийн 53 шүүгч “Лондон-2012” олимпийн наадмын шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах эрхийн төлөө эхний сорилгодоо оролцох хэрэг. Харин манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгчид болох А.Басхүү, Б.Төмөрбаатар нар Дортмундад болох Европын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүхээр маргааш эх орноосоо мордох гэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж