Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Гэрлээ унтраа

Өнөөдөр 2011 оны гуравдугаар сарын 26.

Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг санаа, зорилготой байгаагаа харуулах томоохон үйл явдал энэ өдөр тохиож байна. Гамшгийн хэмжээнд очсон уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “Эх дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. “Эх дэлхийн цаг” энэ өдөр хүн бүрийг гэрийнхээ, албан байгууллагынхаа цахилгаан хэрэгслийг нэг цагийн турш унтраахыг хүсдэг бөгөөд ингэснээр эх дэлхийгээ аврах тэмцэлд өөрийн биеэр оролцох боломжийг танд ухамсарлуулахыг хичээдэг юм.

“Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анх Австралийн Сидней хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээ илэрхийлэн, 2.2 сая байшингийн гэрлийг нэг цагийн турш унтрааж байжээ. Үүнээс хойш нэг жилийн дотор энэхүү хөдөлгөөн дэлхийн 35 улсын 50 сая хүнийг хамран, дэлхийд алдартай байгууламжууд болох Сиднейн Харбор гүүр, Торонтогын СиЭн цамхаг, Сан Францискогын Алтан хаалга гүүр, Ромын Колизей энэ өдөр нэг цагийн туршид гэрлээ унтраан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн тэмцэхээ илэрхийлэх болжээ.

Тэгвэл өнөөдөр “Эх дэлхийн цаг”-ийг дэмжин, монголчууд Сүхбаатарын талбайдаа 20.30-21:30 цагийн хооронд  гэрэл унтраах арга хэмжээг тэмдэглэх гэж байна. Гэрлээ унтраагаарай.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж