“Алтан ураг” хамтлагийнхан ОХУ-ын Краснояск хотноо болох Ази Номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн фестивальд урилгаар тоглохоор болжээ.
Тус наадамд дэлхийн алдарт хийлч Ванесса Мэй оролцох бөгөөд “Алтан ураг”-тай нэг тайзнаа гарах аж. Үүнтэй холбоотойгоор наадмын албан ёсны цахим хуудаст “Алтан ураг” хамтлагийн тухай дэлгэрнэгүй мэдээллийг байршуулжээ. Энэ удаагийн наадамд Сингапур, ОХУ, Япон, БНХАУ, Монгол, Шинэ Зеланд , АНУ, Мексик, Казахстан, Киргизстан, Энэтхэг, Непал, Филиппин, Туркменстан, Тажикстан зэрэг орны уран бүтээлчид ороцох бөгөөд уг наадам энэ сарын 25-наас ирэх сарын 4-ны хооронд ОХУ-ын Красноярск хотноо болох юм байна. Харин Алтан ураг хамтлагийнхан энэ сарын 24-нд Красноярскыг зорино.

Г.Даша