Амбий, Johnny Depp нар хамтарч кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Амбий, Johnny Depp нар хамтарч кинонд тоглоно

Хошин шогийн жүжигчин Амбий, Холливуудын супер од Jonny Depp-тэй хамтран нэгэн шинэ кинонд гол дүр бүтээх болсон тухай таатай мэдээ чих дэлсэх болов. Холливуудын “А-list”-ийн од Johnny Depp эерэг талын дүрд тоглох бөгөөд манай жүжигчин Амбий эсрэг дүрийн нэгэн зайрангийн дүрийг бүтээх гэнэ. Монголд зураг авалт нь хийгдэх тухайн киноны зохиолч, найруулагч нь ч дэлхийд алдартай хүмүүс байгаа гэнэ. Одоогоор хэний бүтээл гэдэг нь тодорхойгүй байна. Энэ кино дэлгэцэнд амилснаар монгол жүжигчин Холливуудын супер одтой кинонд хамтран тоглож байгаа анхны тохиолдол болох юм.  Киноны зураг авалт яг хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

С.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж