Н.Энхбаяр өмгөөлөгчөө солилоо

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өмгөөлөгчөө солилоо

Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан энэ сарын 21-нд товлогдсон шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргажээ. Учир нь Н.Энхбаяр өмгөөлөгч  Б.Оюунбилэгээс татгалзан шинэ өмгөөлөгчөөр н.Сарангэрэлийг сонгосон байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнх “Н.Энхбаяр болон шинээр томилогдсон өмгөөлөгчид хуулийн дагуу хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгохоор болсон. Тиймээс энэ сарын 21-нд товлогдсон байсан хурлыг хойшлуулсан. Ирэх долдугаар сарын эхээр шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдэх болно” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж