О.Бум-Ялагч өөрөө танхайрсан

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

О.Бум-Ялагч өөрөө танхайрсан

МНН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэж буй “Монголын Ногоон намыг аврах хөдөлгөөн”-ийг тэргүүлэгч О.Бум-Ялагч  өчигдөр ресторанд Иргэний Зориг намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбатад зодуулсан гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар Иргэний Зориг намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбатаас тодрууллаа.

-Өчигдөр ямар үйл явдал болсон юм бэ. Таныг О.Бум-Ялагчийн биед халдсан гэх мэдээллийг тэр өглөө?

-Ямар нэгэн зодоон цохион болоогүй. Өнөөдрийн намын их хуралд зориулан бэлтгэсэн дарцгийг манай хоёр эмэгтэй аваад явж байсан юм. Тэд хоолонд орохоор сууж байхад нь О.Бум-Ялагч орж ирээд авч явсан зүйлсийг нь булааж авсан юм билээ. Тэнд нь би Ногоон намын ажлын хэсэгт буй Э.Зоригт дарга нарын тодорхой нэр бүхий хүмүүстэй очиж, учир байдлыг тайлбарласан. О.Бум-Ялагч гэж нөхөр өөрөө ИЗН-ийн оффист очиж, бичиг цаас шидлэн танхай авирласныг хэлэх хэрэгтэй байх. Энэ талаарх гомдлоо бид даваа гаригаас  холбогдох цагдаагийн байгууллагад гаргах болно.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж