Иргэний зориг намын Төлөөллийн төв байгууллагын хурал яг одоо хуралдаж байна. Энэ нь Ардчилсан намын ТУЗ, МАН-ын Бага хуралтай адил намын доторх зохион байгуулалтын хэлбэр бөгөөд 200 орчим гишүүдээс бүрддэг аж. Тус хурал яг одоо хуралдаж буй Ногоон намын шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд нэгдэх шийдвэр гаргавал энэ тухай ИЗН-ийн Их хуралд оруулахаар Төлөөллийн төв байгууллагаас батлах аж.
Б.Мандах