Хүчирхэг дамжуулан нэвтрүүлэгч ба түүнийг эрчим хүчээр хангах хүнд хүчирхэг энергийн блок тойрог замд шаардагдана. Олон тонн жинтэй хүнд аппаратыг хэрэглэхгүй байж чадахгүй. Зарим тохиолдолд албаны системийг авсаархан болгох замаар жинг нэлээд багасгаж болно. Орос улс анхны нанохиймэл дагуулаа бүр 2005 онд хөөргөсэн гэж «Оросын сансрын систем» компанийн ерөнхий захирал Юрий Урличич хэлээд
«Сансрын нисгэгч Салижан Шарипов түүнийг ОУСС-аас хөөргөсэн. Бид нано хиймэл дагуулд зориулан шинэ технологи, системийг боловсруулсан. Нэгэн талстад тулгуурлан жолоодох систем тэдгээрийн дотор байна» гэв.
Жижиг аппаратыг өргөн хэрэглэж болно гэж Юрий Урличич цааш нь хэлээд «Бид тэнгис далайд ажиллах автомат системд ийм хиймэл дагуулыг үйлдвэрлэнэ. 30 бээрийн тойронд бүх хөлөг онгоц бие биеэ ба боомтуудыг харна. Энэ нь нарийн хоолойд хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг зохицуулахад туслана. Тэнгис далайд аюулгүй байдлын асуудлыг ингэж шийдвэрлэж байна.
Энэ системийг манай их гол мөрөн ба Хойд усан замд хэрэглэж болно. Гадаад далайг ч хамарч мэднэ. Түүнчлэн жижигхэн аппаратыг «Коспас-Сарсат» олон улсын аврах системийн нам нисэх элемент болгоно. Түүнээс гадна цаг уурын судлал ба газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэн сэрэмжлэх хүрээнд хэрэглэнэ» гэв.
Газар дорхи үйл явцын хэт идэвхжил, радоны бөөгнөрөл, хөрсний усны түвшингийн өөрчлөлт, ан амьтны зан үйл гай гамшиг ойртсоны шинж тэмдэг болсон. Юрий Урличичийн хэлснээр оросын эрдэмтэд бас нэг хүчин зүйлийг анхаарсан байна.
«Бид ГЛОНАСС дээр ажиллахдаа газар хөдлөлтийн өмнөхөн ионо мандалд чөлөөт электроны бөөгнөрөл өөрчлөгдэж байгааг харсан. Өнгөрсөн оны 3-р сард Японд газар хөдлөхөөс 7 цагийн өмнө ирээдүйн голомтын дээр ийм үзэгдэл гарсан юм. Бид жижиг аппаратуудыг сансарт гаргахыг санаачилсан. Эдгээр багаж харилцан холбоотой байж, ионо мандалд дохио хэр саатсныг мэдээлнэ гэж Урличич хэллээ.
Түүнээс гадна жижиг аппаратууд дэлхийн гэрэл зураг авч, радио холбоо сонирхогчдод туслаж, их сургуулиудад зориулан судалгаа хийнэ. Эдгээр багаж нам тойрог замд харьцангүй хурдан доошлож, агаар мандалын нягт давхрагт бүрэн шатаж мэднэ. Энэ нь ийм хиймэл дагуулын нэг ёсны давуу тал юм.. Зорилтоо биелүүсэн хиймэл дагуул дэлхий орчмын уудмыг бохирдуулалгүй сенэнэ. Энд пуужингийн угсрааны олон мянган хэмхэрхий ба ажиллахаа больсон хиймэл дагуулууд байгаа.