Д.Энхбат: Олуулаа бол хүчтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Олуулаа бол хүчтэй

МНН-ын Их хуралд намын дарга Д.Энхбат яг одоо намынхаа Их хуралд “Олуулаа бол хүчтэй” илтгэл тавьж байна. Тэрбээр илтгэлдээ “Өнөөдөр бид энэ Их хурлаараа манай намын төдийгүй манай улс төрийн амьдралд чухал асуудлыг хэлэлцэж, түүхэн шийдвэрээ гаргах гэж байна. Та бид энэ танхимд, ногоон үзэл баримтлал бүхий улс төрийн нам МНН, иргэн төвтэй үзэл баримтлал бүхий улс төрийн нам – ИЗН нэгдэж, Монголын улс төрийн шинэ тэргүүлэгч хүчийг хамтдаа байгуулах стратеги зорилтоо хэлэлцэж, түүхэн шийдвэрээ гаргах болно. Бид яагаад ИЗН-тай заавал нэгдэх хэрэгтэй юм бэ? МНН хуучин шигээ дангаараа яваад байж болохгүй байсан юм уу гэж манай намын зарим гишүүд асуудаг. Мөн МНН-ын өнөөгийн удирдлага намаа устгах гэж байна, хэдхэн дарга нар шийдээд зөвхөн албан тушаал, сонгуульд нэр дэвших тухайгаа л бодож байна гэж  биднийг хэлэх хүмүүс ч бий. Гэхдээ МНН-ын гишүүдийн дийлэнх олонх маань ингэж бодоогүй. Бидний олонх маань ногоон үзлээ хадгалж, иргэний байр суурьтай улс төрийн хүчинтэй нэгдэж улам хүчтэй, эрүүл тэргүүлэгч улс төрийн хүчнийг хамтдаа байгуулан Монгол улс амьдрал, нутаг усныхаа төлөө олуулаа болон тэмцвэл илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэж байгаа….” гэв. Илтгэл үргэлжилж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж