Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт, ярилцлага хийж байна. Тэрбээр нийслэл хотын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, гарах арга замын талаар нээлттэй ярилцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. Зангиагүй уулзалтад хотын даргаас гадна нийслэлийн харьяа газар , хэлтсийн дарга нар оролцож байна. Уулзалт ярилцлага “Хангарьд” ордны 14 давхарт 11.40 цагаас эхэллээ.
С.Отгон