Э.Зоригт: Тэд өөрсдөө урилга аваагүй

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Э.Зоригт: Тэд өөрсдөө урилга аваагүй

Монголын Ногоон намын Их хурал Төрийн ордонд эхэлж байна. Энэ үеэр тус намын Гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригтоос дараах асуултад хариулт авлаа.

-МНН-ын Их хурал эхэлж байна. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудал зөвхөн намуудын нэгдэх эсэх тухай байгаа юу?

-Хуралд оролцох 500 намын гишүүнд мандат тараасан. Одоогоор хурлын танхимд ороод дуусч байна. Хурал эхлэхэд тооллогын комиссынхон ирц гаргах байх. Хуралдааны эхэнд намын дарга нар илтгэл тавина. Ер нь 2007 орноос хойш намд нэлээд өөрчлөлт орсон. Намын удирдлагууд солигдсон. Тэр цагаас хойш ямар ажил хийсэн талаараа тайлан тавих болно. Мөн хоёр намыг нэгдэх асуудлыг хэлэлцэнэ. Ер нь энд оролцож буй манай гишүүд бүгд мэдээлэл сайтай байгаа. Хуулийн дагуу хоёр сарын хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлэг зөвхөн нам дотор ч явсангүй улс даяар өрнөлөө шүү дээ.

-Намуудын нэгдэхийг эсэргүүцсэн Ногоон намын гишүүд Төрийн ордны гадаа яг одоо цугласан байна. Тэдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна. Намын Их хуралд оролцуулахгүй юм уу?

-Бид Намын их хурлын урилгаа хоёр хоногийн өмнө өгсөн. Би бүр өөрийн биеэр хэвлэл мэдээллийнхний өмнө өгсөн. Хоёр хоногийн өмнө өгдөг учир нь Төрийн ордны дотоод журамтай холбоотой. Их хурлыг Төрийн ордонд хийхээр болсон тул ордонд нэвтрэх иргэдийн нэрсийг хоёр хоногийн өмнө өгөх учиртай юм билээ. Тэд өөрсдөө орохгүй, урилга авахгүй гэж хэлсэн. Ингэхээр хүчээр оруулалтай биш. Үзэл бодлоо илэрхийлж байгааг нь хүндэтгэж байна. Гэхдээ тэд намынхаа гишүүдийн хамт хуралд ороод хуралдаан дээр байр сууриа илэрхийлж болох л байсан шүү дээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж