О.Бум-Ялагч нар эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

О.Бум-Ялагч нар эсэргүүцэл илэрхийлэв

Иргэний Зориг намтай Ногоон намыг нэгдэхийг эсэргүүцсэн Ногоон намын хэсэг гишүүд Төрийн ордны хаалган гадна цуглан, эсэргүүцлээ илэрхийлж байна. “Монголын ногоон намыг аврах  хөдөлгөөн”-ийг удирдаж буй О.Бум-Ялагч энэ талаараа “Бид өөрсдийн намаа Иргэний Зориг намд нэгтгэчихмээргүй байна. Монголын ногоон намын Их хурал гэх энэ хурал нь албан ёсных биш. Мөн Ногоон намын хуралд Иргэний Зориг намын баахан гишүүдийг оруулаад хуралдуулах гэж байна” гэв. Тэд мөн өөрсдийн үйл ажиллагааг дүрс бичлэгийн хальсанд буулгаж, намын хуралд оролцохоор орж буй гишүүдийг өөрсдийн намын хүн биш байсан гэдгийг сүүлд нь нотлох баримт болгоно хэмээж байлаа. Ордны гадна жагсаж байсан О.Бул-Ялагч тэргүүтэй хүмүүс тэндээсээ Сүхбаатарын талбайд очиж, эсэргүүцлээ үргэлжлүүлж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж