Бангладешийн үйлдвэрүүд зогсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Бангладешийн үйлдвэрүүд зогсчээ

Бангладешийн хувцасны үйлдвэрүүдийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцэл зарлаад тав хонож байна. Үүнээс болж ойролцоогоор 300 хувцасны үйлдвэр үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Хувцасны үйлдвэрийн ажилчдын цалинг сүүлд хоёр жилийн өмнө нэмж байжээ. Гэвч ажилчдын холбооны тэргүүд “Энэ цалин нь инфляциийн өсөлттэй нийцэхгүй байна.” гэж хэлсэн байна.  Даха хотын зэргэлдээ орших Ашулиа аж үйлдвэрийн дүүрэгт орших “Tesco” ,“Walmart” зэрэг хувцасны үйлдвэрүүдэд ойролцоогоор 500,000 ажилчид ажилладаг ажээ. Өнгөрсөн жил эдгээр хувцасны үйлдвэрүүд Бангладешийн экспортын орлогын 80 хувийг  бүрдүүлсэн байна.

Цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд резинен сум, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөргөлдөөний улмаас олон цагдаа болон эсэргүүцэгчид гэмтэж бэртжээ.

Хоёр жилийн өмнө ажилчид эсэргүүцлийн хөдөлгөөн зарласны дараа сарын цалинг нь доод тал нь 20-36 ам.доллараар нэмсэн юм байна. Долоон хоногийн зургаан өдөр, 10-16 цаг ажилладаг үйлдвэрийн ажилчид цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж