БНХАУ-ын Жөн Хөү хотод олон улсын марафон гүйлтийн Женкай тэмцээн энэ сарын 27-нд болох гэж байна. Тус тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн есөн тамирчин оролцох юм. 2005 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн тус тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлсээр энэ жил дэлхийн 28 орны 25 мянга гаруй марафонч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний эхний зургаан байрт шалгарсан тамирчид шагналын эзэд болох бол барианд орсон бүх тамирчдад дурсгалын зүйлс гардуулах юм байна. Тэмцээнд оролцох Монголын тамирчдын бүрэлдэхүүнд Ц.Бямбажав, Б.Доржпалам, Д.Цэрэнпил, Л.Отгонбаяр, А.Акыт, Д.Гантулга, Г.Одхүү, Н.Мөнхбаяр, Л.Лхагва нар багтжээ. Харин дасгалжуулагчаар А.Гантулга оролцох бол баг тамирчдыг Х.Ганбаатар ахлах юм байна.