Туркийн шоронд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Туркийн шоронд гал гарчээ

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Шанлыурфа мужийн шоронд гал гарч, 13 хоригдол нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай цагдаа нар мэдээлжээ. Тус шоронд ойролцоогоор 1000 орчим хэрэгтэн хоригдож байсан ба гал түймэр шоронгийн амралтын байранд эхэлж гарсан гэнэ. Шоронгийн ажилчид галыг унтраахаар хичээсэн ч дийлээгүй аж.

Гал гарсан шалтгааныг тус шоронд үүссэн эмх замбараагүй байдалтай холбоотой хэмээн зарим эх сурвалж мэдээлж байгаа ч орон нутгийн албаныхан үүнийг үгүйсгэжээ. Удалгүй мужийн захирагч Celalettin Guvenc “Reuters” агентлагт  өгсөн ярилцлагадаа хоригдлуудын хооронд үүссэн зодоон, үймээний улмаас гал гарсан болохыг тогтоосон хэмээжээ. Үймээн үүсгэсэн хоригдлууд нь Туркийн курдиш бүлгийн гишүүн Абрахам Аяхин болон ардчилсан намын гишүүд байжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж