Египетэд талийгаач эхнэртэйгээ “унтаж” болно

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Египетэд талийгаач эхнэртэйгээ “унтаж” болно

Өнөөдөр Египетэд Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа хоёрдугаар шатыг явуулж “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Мохаммед Мурси болон экс Ерөнхийлөгч Х.Мубаракийн үед Ерөнхий сайд байсан Ахмед Шафик хоёрын нэгийг Төрийн тэргүүн болгохоор саналаа өгцгөөж байна. Энэ нь тус улсын түүхэн дэх анхны чөлөөт ардчилсан сонгууль юм.

Гэтэл ардчилалд хөл тавих гэж буй Египетийн парламент сүүлийн өдрүүдэд нэгэн хачин хуулийн төсөл хэлэлцэж эхэлжээ. “Үдэлтийн секс” нэртэй уг хуулийн төслөөр бол эхнэр нь нас барсан тохиолдолд амьсгал хурааснаас нь хойш зургаан цагийн дотор эр нөхөр нь талийгаач болсон эхнэрээ “үдэж” секс хийж болох гэнэ.

Хууль батлагдвал өөд болоод удаагүй байгаа эхнэрээ нөхөр нь “унтаж” үддэг болох ажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж