Багш нар туршлага солилцохоор явжээ | News.MN

Багш нар туршлага солилцохоор явжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Багш нар туршлага солилцохоор явжээ

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагчид сурагчдын гуравдугаар улирлын амралтаар БНХАУ-ын Хөх хотын Биеийн тамир, спорт хороо болон ОХУ-ын Буриадын биеийн тамирын их сургуулийн урилгаар харилцан туршлага суралцахаар явж байгаа аж. Энэ удаад ерөнхий эрдмийн болон спортын мэргэжлийн 10 багш хоёр хуваагдан явж байгаа бөгөөд тус сургуулийн Спортын сургалтын менежер Г.Баясгалан Хөх хотын багийг, Ерөнхий эрдмийн багш н.Бүрэнжаргал ОХУ-ын багийг ахалж байгаа аж.

Хоёр хөршид зочилсон багш нар тамирчин сурагч солилцох болоод багш, дасгалжуулагч нарын мэргэжлийн ур чадвар, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх тал дээр улам бат бөх байх тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ийнхүү явсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.terguun.net 2011-03-25 203.169.52.170

Та насанд хүрсэн бол энэ сайтаар нэг ороод гараарай таалагдана гэдэгт итгэлтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж