Ноосны урамшууллаар 9,8 тэрбум төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Ноосны урамшууллаар 9,8 тэрбум төгрөг олгожээ

Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу энэ онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 33 мянга орчим, малтай иргэдийн хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тонн ноосны урамшуулалд 9.849 тэрбум төгрөгийг сумдын Төрийн сангаар дамжуулан иргэдийн дансанд шилжүүлээд байгаа тухай Жижиг дунд үйлдвэрийн газраас мэдээлж байна.

Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолоор 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг зөвшөөрсөн билээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн, малчин, малтай иргэнд мөнгөн урамшуулал олгох тухай” журмыг батлуулсан бол уг ажлын хэрэгжилт ямар байгааг ийнхүү мэдээлж байна. Харин цаашдаа 30 дугаар тогтоолын дагуу арьс ,шир, мах, сүүний  урамшуулал олгохоор хэлэлцэж байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж