
“Өнөө цагийн хүн төрөлхтний соёл урлаг, гоо зүй, оюун сэтгэлгээ, техник технологийн асар хурдацтай хөгжилтэй харилцан уялдаатайгаар хөгжиж буй нийгэмд зөвхөн тоо баримт, хэдхэн тоон сурталчилгаан дээр тулгуурлан олон нийтэд цөлжилтийн талаарх мэдээллийг хүргэх нь хангалтгүй байгаа юм. Иймд оюуны хөрөнгө оруулалт болсон урлагаар дамжуулан олон нийт болон улс төр, гадны байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагаагаар тэдний сэтгэлгээнд үр дүнтэй аргаар нөлөөлөх нь чухал болоод байна” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж буйгаа илэрхийлэн ийнхүү бүтээлүүдээ дэлгэж байгаа ажээ.
У.БОЛОР