Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх сарын 15-нд “Хөгжлийн бүс Дорноговь” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Энэ нь өнгөрсөн оны хавар УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Сайншандыг түшиглэн байгуулах аж үйлдвэрийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын урьтал болгож зохион байгуулахаар төлөвлөсөн анхны чуулга уулзалт аж. Чуулганд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Үндэсний шинэтгэлийн хорооны дарга Ч. Хашчулуун нар илтгэл тавина. Мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчид “Шинэ төмөр зам-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт” сэдвээр илтгэл тавихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар дээрх чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй бизнес төлөөлөгчид оролцохоо урьдчилан мэдэгдээд байгаа гэнэ.
Г.Дарь