Визний өршөөл үзүүлэхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Визний өршөөл үзүүлэхийг хүсчээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Монгол Улсын Ерөнхий садийн айлчлалын үеэр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Бак Жэ Вонтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтаар тус улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, илүү цаг болон бусад нэмэгдэл хөлсийг зохих хууль тогтоомжийн дагуу олгогдож байгаа эсэхэд тавих хяналтыг чангатгах, эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжилд монгол ажилчдыг ажиллуулж дадлагажуулах санал солилцлоо. Мөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоог хуваарилсан квот болон ажил олгогчдын бодит эрэлт хэрэгцээнд үндэслэн тогтоож байх, тус улсад хууль бусаар ажиллаж буй иргэдэд нэг удаа визийн өршөөл үзүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн системийг боловсронгуй болгох талаар хамтран ажиллах саналуудыг тавьжээ. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Бак Жэ Вон тавьсан саналуудыг нарийвчлан судлан, дэмжиж ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ БНСУ-д ажиллаж буй гадаад, дотоодын иргэдэд аливаа ялгаварлалгүйгээр цалин хөлс болон хөдөлмөрийн харилцааны бусад асуудлуудаар хуулийн хүрээнд адил тэгш хандах ёстой гэдгийг онцлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж