Тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд  Т.Ганди БНСУ-ын Шинхан банкны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ли Сан Хо-той уулзаж, тус банкны “Мөрөөдлийн сан”-ийн санхүүжилтээр хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрийг дөрөв дэхь жилдээ Монгол Улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. “Ганди сан” 2006 оноос эхлэн Шинхан банкны “Мөрөөдлийн сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж, авьяаслаг, оюунлаг боловч туслалцаа дэмжлэг шаардлагатай 450 гаруй оюутан залуусыг шударга, ил тод шалгуураар шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгож ирсэн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж