Япон улсад хэдий асар их хохирол учруулсан байгалийн гамшиг нүүрлэсэн ч, Dell корпорацид нийлүүлдэг материал, түүхий эд огт тасалдалгүй, хэвийн хэмжээнд байгаа тухай тус корпорацийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна. Япон улс нь дэлхийн цахилгаан хэрэгслийн хэрэгцээний 14 хувийг дангаараа хангадаг ажээ.
Dell-ийн борлуулалт нэгдүгээр сарын сүүлийн байдлаар төлөвлөснөөс илүү дээгүүр байсан бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Борлуулалтын өсөлтийг дагаад Dell-ийн хувьцааны үнэ өсч байгаа ба гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Nasdaq бирж дээр Dell-ийн хувьцаа нэг бүрийн үнэ 1,3 хувиар өссөн байна.
Б.Энхцэцэг