Шар айрагны фестивал өнөөдөр хаалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Шар айрагны фестивал өнөөдөр хаалтаа хийнэ

Энэ оны хамгийн анхны шар айрагны фестиваль буюу “Их хотын баяр” найм хоногийн турш залууст хамтлаг, дуучдын амьд тоглолт үзэж, авхаалж самбаа шаардсан тэмцээнд хүч сорьж, найз нөхөдтэйгээ хэсэг хугацаанд стрессээ тайлж доргих боломжийг олголоо. Энэ сарын 18-наас өнөөдрийг хүртэл үргэлжлэх их хотын шар айрагны баярт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, “Нисванис”, “Fire”, “A-sound”, “The Lemons”, “Нэгэн зүгт”, “Hot spot” зэрэг хамтлаг дуучид оролцож байна.
Сонирхуулахад өнөөдөр “Их хотын баяр” шар айрагны баярын хаалтын үйл ажиллагаа болох бөгөөд дээрх бүх хамтлаг дуучид ая дуугаараа бэлэг барих юм гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж