Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Би Монгол залуу хүн”, “Аз жаргалтай гэр бүл” цуврал лекц дахин эхлэх гэж байна. Энэ удаад Монгол улсын гавьяат жүжигчин, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаа өнөөдөр МЗХ-ын хурлын танхимд залууст үнэ төлбөргүй лекц уншиж байна.
Тэрбээр “Монгол хатан ухаан” сэдвээр лекц уншиж, залуустай санал бодлоо солилцож байгаа юм.
М.Урин