Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд хэлэлцэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

Тэднийг 2010 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж