Цус сорогч, зомбинууд Lego-гийн эгнээнд

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Цус сорогч, зомбинууд Lego-гийн эгнээнд

Хүүхэд багачуудын хамгийн дуртай тоглоомын нэг бол яах аргагүй Lego. Олон сонирхолтой тоглоомын цувралаар хүргэдэг тэд энэ удаад сүнстэй байшин хэмээх тоглоомоо танилцууллаа.

Сүнстэй байшин нь 2064 ширхэг хэсэгтэй, соёо бүхий цус сорогч, аалзны тор, нууц гарц, эвдэрсэн шал, дээврийн хэсэгт байрлах грамофон гэх мэт олон сонирхолтой зүйлстэй байх аж. Мэдээж бас аюултай зочид болох зургаан ширхэг тусгай тоглоомон загвар байна. Энэ зургаан загварт ноён Вампир ба түүний эхнэр, харанхуйд гэрэлтэх 2 сүнс, тогооч ба зарц 2 зомби багтана.

Lego компани энэ тоглоомоо Halloowen-ы баярт зориулан гаргах ба энэ тоглоомын үнэ нь180 ам.доллар байх аж

Lego Halloowen-ы баяр хүртэл хүлээх хэцүү учир тоглоомоо есөн сард худалдаанд гаргахаар шийджээ. Lego үүнийг 14 ба түүнээс дээш насныхан тоглохыг зөвлөж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж