Эрүүл мэндийн буцалтгүй тусламж үзүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн буцалтгүй тусламж үзүүлэх болжээ

Эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үнэгүй хүргэх тэр дундаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн үйлчилгээ сайжруулах,  буцалтгүй тусламжийг Эрүүл мэндийн яам болон “Хил хязгааргүй эмч нар” ТББ хамтран үзүүлэхээр болжээ.  Энэ ажлын эхлэл нь Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгээр дамжуулан тус дүүргийн  иргэдэд хүрэх гэнэ. Энэхүү тусламж нь эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах,  дутагдалтай тоног төхөөрөмжийг олгох зорилготой аж. Энэ онд нэг сая 400 ам долларын буцалтгүй санхүүжилт хүргэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хоёр сая 500 мянган ам долларыг  нэмэлтээр олгоход бэлэн байгаагаа “Хил хязгааргүй эмч нар” ТББ-ынхан онцоллоо. Энэ ТББ-ыг  1971 онд эмч сэтгүүлчид хамтран байгуулсан.  Дэлхийн 60 гаруй оронд хүмүүнлэг, эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж