Номын санчдын сургалт болов

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Номын санчдын сургалт болов

“Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Аймаг, сумын номын санг түшиглэн “Иргэдийн хөгжлийн төв” байгуулж, иргэдийг мэдээлэл солилцох, интернэт ашиглах, сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлнэ” гэх зорилтыг хэрэгжүүлэхээр Дорноговь аймгийн Төв номын сангаас сургалт зохион байгуулжээ. 2012 оны эхний хагас жилд аймгийн хэмжээнд бүх сумдын номын санчдыг хамруулан ”Номын сангийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, шаардлага”, “Компьютерийн анхан шатны сургалт”, “Номын сангийн CDS/ISIS программ-Электрон каталогжуулалт”, “Номын сан-Мэдээллийн технологи” зэрэг сэдвүүдээр мэргэжил дээшлүүлэх сургалт явуулсан байна. Сургалтад амжилттай оролцсон сумдын номын санч нарт аймгийн Төв номын сангийн захирал Л.Цэнд-Аюуш сертификат гардуулжээ.

Мөн сургалтын үеэр БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар  аймгийн төвийн болон  12 сумын номын санд электрон катологийн үйлчилгээ нэвтрүүлэх зориулалт бүхий компьютер олгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж