Зээлийн гэрээг сунгав

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Зээлийн гэрээг сунгав

Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн зөвлөлийн хуралдаан болсон байна. Тус хуралдаанаар 2007 онд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд байршуулсан дамжуулан зээлдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцжээ.  Сангийн сайд гэрээний нөхцөл, ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, зээлийн хугацааг сунгаж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн батлахаар болсон байна. Ингэхдээ зээлийн шинэчилсэн хугацааг дахин сунгахгүй бөгөөд  зээлдэгчид хуваарийн дагуу төлбөр хийгээгүй тохиолдолд баталгаа гаргасан банкнаас зээлийн үлдэгдэл, хүү алдагдлыг нэг мөр авахыг сануулжээ. Мөн зээлийн гэрээ сунгах болон зээлийн эргэн төлөлтийн мэдээлэлтэй гурван сар тутам танилцахаар болсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж