
Karma загвар нь 300 kW-ийн хүчин чадалтай мотороор 100 км замд 2,4 литр түлш зарцуулж, цагт 200 км хүртэл хурдлах чадалтай бөгөөд Европ стандартын 240 вольт хүчдэлд зургаан цаг цэнэглэхэд бүрэн цэнэг авдаг байна. Fisker-ийн нэг давуу тал нь хийн хөдөлгүүр, хөтлөгч дугуйн хооронд механик холбоо огт байхгүй ажээ. Цахилгаан хөдөлгүүртэй спорт загварын машин тоотой цөөн байгаа энэ үед Fisker компани Karma загварыг гаргасан нь Tesla-ийн хувьд хүчтэй цохилт болж магадгүй байна.
Б.Энхцэцэг