Элсний волейболчид эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Элсний волейболчид эхний ялалтаа авлаа

БНХАУ-ын Хайянь хотноо Азийн элсний спортын наадам ирэх бямба гаригт нээлтээ хийх билээ. Хэдийгээр 16-нд эхлэх ч элсний волейболын тэмцээн өчигдөр эхэлжээ. Энэ төрөлд шар тивийн 29 орны эрэгтэй 45, эмэгтэй 25 баг оролцож байна. Б.Наранбаяр, М.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэйчүүдийн баг Иран (чансаагаар 2-т бичигдсэн), Афганистаны багтай нэг хэсэгт багтсан юм. Тэд өчигдөр эхний тоглолтоо Афганистаны багтай
хийж, 2-1-ээр хожжээ.

Харин Э.Эрдэнэзаяа, Г.Өлзийдэлгэр нарын эмэгтэйчүүдийн баг Шри Ланк,Вьетнамын багтай нэг хэсэгт орж, эхний тоглолтоо Цейлон нутгийн багтай хийж, 0-2-оор хожигджээ. Харин М.Оюунтуяа, Г.Энхжаргал нар Индонез, Вьетнамтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтод Вьетнамын багт 0-2-оор хожигджээ.

Эрэгтэй төрөлд хэсгийн нэгдүгээр байрт орсон баг дараагийн шатанд шалгарах бол эмэгтэйчүүдийн хэсгээс хоёр баг дараагийн шатанд үлдэх гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж