Мьянмарын сөрөг хүчний удирдагч Европт айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Европт айлчилж байна

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи 24 жилийн дараа анх удаа хилийн дээс алхаж, Тайланд улсаар хийх түүхэн айлчлалаа эхлүүлсэн билээ. 20 гаруй жилийн өмнө гэрийн хорионд орсон цагаас хойш  Мьянмарын нутаг дэвсгэрээс гарч үзээгүй тэрбээр өнгөрсөн лхагва гаригт Женевт айлчилжээ.  Айлчлалын үеэр тэрбээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагад зочилж,  Мьянмар дахь хөдөлмөрийн залхаан цээрлүүлэлтэд 2015 он гэхэд  хязгаар тогтоох асуудлыг онцгойлон авч үзсэн байна. Үүний дараа Аун Сан Су Чи “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа Мьянмар улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад элсэх хүсэлтэй байгаа  тухай ярьжээ.

Нобелийн Энхтайвны шагналтан Аун Сан Су Чи Швейцари, Норвеги, Их Британи, Ирланд, Франц зэрэг Европын таван орноор айлчлаад байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж