Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Хан-Уул дүүргийн оршин
суугчдын санал хүсэлт, тээврийн эрэлт хэрэгцээ, иргэдийн суурьшил зэргийг харгалзан зарим чиглэлд үйлчлэх автобусны тоог
нэмжээ. М:11 буюу “Нисэх-МУБИС” чиглэлийн автобусны тоог нэгээр, М:22
буюу “Сонсголон-Бөмбөгөр-Ард” чиглэлийн автобусыг хоёроор тус тус нэмсэн байна. Түүнчлэн
“Шувуу-Вокзал”, “Био-Морингийн даваа-МУБИС” чиглэлд автобусны тоог нэмснээр
автобус хоорондын ирэх хугацааг 8-13 минутаар ойртуулжээ.
С.Отгон