Нэр дэвшигчдийг эцэслэн танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг эцэслэн танилцуулна

УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвслээс нэр дэвшигч, бие даагч нийт 544 хүнийг тойргийн хороод, СЕХ албан ёсоор бүртгэж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж дууслаа.

Тэднээс  354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт өрсөлдөх бол 190 нэр дэвшигч намын жагсаалтаар нэр дэвшсэн байна.  Нийт 26 нэр дэвшигч бие даахаар болжээ.  Нэр дэвшигчдийн  174  нь эмэгтэй, насны хувьд хамгийн ахмад нь70-аас дээш насны гурван хүн  байгаа бол хамгийн залуу нь 26 настай юм байна. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн  нэрсийн жагсаалтыг  СЕХ хуульд заасан хугацаанд нь буюу маргааш 12.00 цагт олон нийтэд эцэслэн мэдээлэх гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж