Ерөнхий шүүгч Ц.Зориг шүүгчдэд амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч Ц.Зориг шүүгчдэд амжилт хүслээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ тус шүүх байгуулагдсанаар шүүхэд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэхэд нэгэн томоохон алхам болж байгааг онцлон тэмдэглээд шударга ёсыг сахиулах үйлсэд нь амжилт хүссэн байна. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар томилогдсоноор цаашид дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчид хэргийг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Ирэх даваа гариг буюу энэ сарын 28-наас шинэ шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд сургалтад хамрагдах аж. Шүүгч, ажилтан нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй уг шүүх 4 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Дашрамд дурдахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн байранд үйл ажиллагаагаа явуулах аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж