
Дээрх санд хуримтлал үүсгэх зорилгоор ШУА-гаас цуврал лекцүүд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр МУИС-ийн Алгебрийн тэнхимийн эрхлэгч, МУИС-ын Математикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ны доктор, Професор, Академич С.Төмөрбат Монгол Японы төвд лекф уншлаа. Лекцийн уламжлал ёсоор лекцийн төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин С.Төмөрбатад “Эрдмийн алтан хөлөг”-ийг гардуулсан юм.
Залуу эрдэмтдийг дэмжих санд хуримтлал үүсгэх уг ажиллагаанд “Бодь групп” идэвхитэй оролцож, лекцийн үйл ажиллагаанд санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ. Мөн залуу эрдэмтдийг дэмжих сангийн хуримтлалд хандив өгсөн байна. Тэдний энэхүү дэмжлэгт талархаж байгаагаа Профессор С.Төмөрбат болон Шинжлэх ухааны академийн зүгээс илэрхийлээд цаашид шинжлэх ухааныг дэмжигч байгууллагууд илүү олон болохыг уриалсан юм.