Хохирогчид хэвлэлийн хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Хохирогчид хэвлэлийн хурал зарлав

Онц ноцтой хэргийн  хохирогчид нэгдэн  төр засгаас хохирлоо барагдуулахыг шаардахаар болжээ.Тэд ирэх даваа гаригт мэдээлэл хийх гэнэ. Хуралд 15 настай охины бусдын  гарт алдсан Ц.Гончиг,  таван настай охиноо алдаж, 14 настай охиноо зэрэмдэглүүлсэн Д.Дашзэвэг, “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн ар гэрийнхэн орон нутгаас хүрэлцэн ирэх аж. Тэд Монголын төр хүний амь хөнөөсөн хүнд өршөөл үзүүлж байгаа бол ар гэрийнхний хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа аж.  2008 оны долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван  хүний амийг монголын төр 50 сая төгрөгөөр үнэлж байсан удаатай. Үүний нэгэн адил монгол хүн бүрийн амь нас үнэ цэнэтэй байх ёстой гэж хохирогчид хэлж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж